• Эхлэл
  • ”Америкийн өдрүүд” Мишээл экспо-д маргааш эхэлнэ

”Америкийн өдрүүд” Мишээл экспо-д маргааш эхэлнэ

2017/09/15

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас дөрөв дахь жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2017 оны 9-р сарын 16,17-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү хоёр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой ажээ.

Үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын нэг бол АНУ-ын бетон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Юүклид Кемикал (Euclid Chemical). АНУ-ын Охайо мужийн Медина-д төвтэй Юүклид Кемикал компани нь 100 гаруй жилийн түүхтэй. АНУ, Канад, Мексик, Колумб, Чили болон Бразилд салбартай. Олон жилийн туршилт судалгааны үр дүнд химийн нэмэлт бодисууд, гоёлын заслын бүтээгдэхүүн, бетон хүчитгэгч файбераас гадна уул уурхай, туннель барихад зориулагдсан олон төрлийн хамгийн өндөр чанартайд тооцогддог бүтээгдэхүүнүүдийг энэ компани үйлдвэрлэдэг.  Мөн онцгой нөхцлийн зам гүүрийг барихад эдний бүтээгдэхүүнүүдийг дэлхийн таван тивд ашигладаг байна. 

Юүклид Кемикал бүх судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, анализ шинжилгээгээ Цемент Бетоны загвар лабораторид хийдэг бөгөөд бүтээгдэхүүн туршилтын хөтөлбөрүүд нь ASTM, АНУ-ын Цэргийн Инженерүүдийн корпус, АНУ-ын Бетон зуурмагийн хүрээлэн, Олон улсын Бетон зуурмагийн засварын хүрээлэнгээс тогтоосон стандартыг бүрэн хангадаг байна. 

Та Юүклидын бүтээгдэхүүн, нэмэлт бодисуудыг сонирхож байгаа бол Мишээл экспо-д 9-р сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Америкийн өдрүүдэд"-д очиж сонирхоорой. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна