• Эхлэл
  • ”Шөнийн бороо” хэмээх хориотой дууг 60 жилийн дараа дахин амилууллаа

”Шөнийн бороо” хэмээх хориотой дууг 60 жилийн дараа дахин амилууллаа

2017/09/19

Шинэлэг хэв маягаараа нийтийн дууны салбарт ялгарч буй дуучин Г.Дэлгэрцогт "Учралын намар",  “Миний нандин” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдын танил болоод байгаа.

 Тэрээр саяхан “Шөнийн бороо” дуугаа олон нийтийн хүртээл болголоо. “Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ.

Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас “Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна. Ийнхүү 60 жилийн өмнө тухайн үеийнхээ залуусын хайр сэтгэлийг илэрхийлж байсан “Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт албан ёсоор дахин дуулсан нь энэ. Энэхүү дуу нь түүний удахгүй гарах “Үлэмжийн гоо” цомогт нь багтах  юм байна. 
 

 

 

ЭХ СУРВАЛЖ:unen.mn Б.Сондор 

Ингээд  дуучин Г.Дэлгэрцогтын "Шөнийн бороо" хэмээх цоо шинэхэн уран бүтээлийг хүргэж байна. 

ЭНД дарж үзнэ үү 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна