"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл тархлаа. Ердөө өчигдөр ч тэтгэврийн насны долоон зөвлөх, тус бүр 10 сая төгрөгний цалинтай ажиллуулдаг гэсэн шуугиан дэгдэж байсан юм.
Үүнээс өмнө Х.Бадамсүрэн албан тушаалдаа томилогдонгуутаа тансаг хаус бэлтгэж, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэл 25.5 сая төгрөг, 15 саяын хувцасны шүүгээ, 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, MELODIA брэндийн найман сандалтай ширээг 16 сая төгрөгөөр авч, зөвхөн “Эрдэнэт”-эд амьдрах гэрээ 180 сая төгрөгөөр тохижуулсан гэсэн шуугиан дэгдэж байсан юм. Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл тархаад байгаа юм.
Өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нар хэвлэлийн бага хурал зарлан албан тушаалаа урвуулан ашиглаж байж болзошгүй тул шалгуулахыг хүсч байгаа талаар мэдээлсэн. Харин өнөөдөр Х.Бадамсүрэн ажлаас халагдах өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл тарсан нь АТГ-д шалгагдаж байгаатай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал төрүүлэхээр байсан юм.
Гэхдээ одоогоор түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдлөө өгсөн эсэх талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Энэ талаар "Эрдэнэт" үйлдвэрийн албаны эх сурвалжаас тодруулахад "Х.Бадамсүрэн захирал чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа" гэв.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Х.Бадамсүрэнгийн долоон зөвлөх тус бүр 10 саяын цалинтай
Сэтгэгдэл байхгүй байна