• Эхлэл
  • Сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь ажил хаяад байна

Сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь ажил хаяад байна

2017/09/21

-САНУУЛАХ АЖИЛ ХАЯЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ БОЛ ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯНА-

 

Есдүгээр сарын 21, 26-ны өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нар цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт зарлаж буй. Өнөөдрийн хувьд нийт сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь сануулах ажил хаялт зарлаж, хичээлээ заахгүй, хүүхдүүд хүлээж авахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. 

Багш нар ажлын байрандаа хичээл заахгүй бөгөөд энэхүү хичээл хаялт үр дүнгээ өгөхгүй бол дахин цаашид хугацаагүйгээр хичээл хаялт зарлана хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Тэд Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийхээр ширээний ард суусан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул ийнхүү хичээл хаялтаа явуулахаар болоод буй. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо найман сарын 10-ны өдөр байгуулагдаж, найман сарын 30-ны өдөр төв талбай дээр 12 мянгуулаа лоозон барин жагсаал зохион байгуулж байсан юм.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

Өнөөдөр багш нар ажил хаяна

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна