• Эхлэл
  • У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлснийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөв

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлснийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөв

2017/09/27

МАН-ын есдүгээр Бага хурал энэ долоо хоногт болсон. Хурлаар Монгол Улсын шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан билээ. Ингээд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцлөө. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэг цагийн дараа хариу хүргүүлэхээр болжээ.

Ингэснээр аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх боломжтой болох юм. 

Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ Бага хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газар 13 яамтай байх нь тодорхой болоод байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна