Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны 23.00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийнэ. Иймээс иргэд зорчигч та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон зочино уу. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй юм.
- Эхлэл
- Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх замыг түр хаана
Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх замыг түр хаана
2017/09/29
ИХ УНШСАН

Сенсаци
Д.Амарбаясгалан: Бизнес цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийг шуурхайлах хэрэгтэйХот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.
Сэтгэгдэл байхгүй байна