• Эхлэл
  • С.Зоригийг хөнөөсөн хэрэг эцэслэсэн гэж үү?

С.Зоригийг хөнөөсөн хэрэг эцэслэсэн гэж үү?

2017/10/02

Өдгөөгөөс 19 жилийн өмнө Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь насаа алдсан. Тухайн үедээ Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан түүний үхлийг улс төрийн захиалгатай, зохион байгуулалттай хэрэг гэж анхнаасаа тодорхойлсон. Гэвч 18 жилийн турш уг хэргийг эзэн холбогдогчийг тогтоогоогүй байсаар 2016 оны аравдугаар сард Эрдэнэтийн гаралтай гэх өмнө нь хүн амины хэрэг үйлдэн хоригдож байсан Ц.Амгаланбаатар, мөн түүнтэй танил гэх ногоочин, тогооч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргийг үйлдсэн хэмээн шүүхээр шийтгэсэн.

Энэхүү хэргийг Улсын Дээд шүүх өнгөрсөн наймдугаар сарын 29-нд хэлэлцсэнээр үндсэндээ энэ хэрэг шүүхийн бүхий л шатанд хэлэлцэгдэн дуусгавар болсон гэж үзэж болохоор болсон ч хүмүүсийн дунд эргэлзээ тээнэгэлзэл байсаар байгаа юм.

Тухалбал, улстөрийн захиалгатай гэх боловч захиалагчийг тодруулаагүй, захиалагчийн хэргийг энэхүү хэргээс тусад нь шалгаж байгаа гэсэн нь олон нийтэд бас эргэлзээ төрүүлсээр байгаа.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 24-25 жилийн ял оноогоод байсан. Харин Дээд шүүхээс тэдний ялыг 20 жил болгон бууруулсан юм.

А.Ану 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна