• Эхлэл
  • УИХ-ын чуулганаар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулганаар юу хэлэлцэх вэ?

2017/10/02

Өнөөдөр эхэлж байгаа УИХ-ын намрын чуулганаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах ёстой. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа үг хэлнэ. Мөн намрын ээлжит чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Үүнд:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл;
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Бусад гэсэн асуудлыг багтаажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна