Одоогоос 19 жилийн тэртээх энэ өдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улс төрч Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, жил бүр гэр бүл, журмын нөхөд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр тус уламжлал ёсоор Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
С.Зориг агсан 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан нэртэй улс төрч байв. Түүний амийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ нар бүлэглэн хөнөөсөн гэж 18 жилийн дараа илрүүлж, ял оноогоод байгаа ч захиалагч нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна