Энэ жилийн намрын дунд сарын шинийн 17 нь 10 дугаар сарын 7-ний өдөр тохиож байгаа ба энэ өдрүүдэд хурим, найрын зэрэгцээ цаг агаар тогтворгүй болох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.
Өнөөдөр буюу 5-нд хоногтоо ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, мал цасан шуурганд уруудах зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгой анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна