Нийслэлийн ИТХ-ын шинэ даргаа сонгох хурал өнөөдөр эхэлж, хаалттай горимоор үргэлжилж байгаа гэж мэдээлсэн. НИТХ-ын өмнөх дарга Ц.Сундуй өөрийн хүсэлтээр огцрох санал гаргаж, өнгөрсөн есдүгээр сарын 22-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд МАН-ын бүлгээс С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, өмнөх санал хураалтаар хоёр нэр дэвшигч 17:17 санал авч тэнцсэн. Харин өнөөдөр болсон санал хураалтад НИТХ-ын 41 төлөөлөгч оролцсоноос С.Амарсайхан 21, Д.Баярсайхан 19 төлөөлөгчийн санал авчээ. Олонхийн санал авсан С.Амарсайханыг НИТХ-ын даргаар албан ёсоор сонголоо.
- Эхлэл
- НИТХ-ын даргаар С.Амарсайханыг сонголоо
НИТХ-ын даргаар С.Амарсайханыг сонголоо
2017/10/09
ИХ УНШСАН


Сэтгэгдэл байхгүй байна