• Эхлэл
  • УИХ сайд нарыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

УИХ сайд нарыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

2017/10/19

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдийн нэрийг УИХ-д өргөн барьж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр дэг, жаягийн дагуу байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэн өчигдөр, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын өчигдрийн /2017.10.18/ хуралдаанаар:

-Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы ЭНХТҮВШИН

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн ЦЭРЭНБАТ

-Батлан хамгаалахын сайд Нямаагийн ЭНХБОЛД

-Гадаад харилцааны сайд Дамдины ЦОГТБААТАР

-Сангийн сайд Чимэдийн ХҮРЭЛБААТАР

- Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн НЯМДОРЖ

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ гэсэн найман сайдыг батламжилсан.

Харин өнөөдрийн хуралдаанаар

-Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайд,

-Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд,

-Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайд,

Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,

Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,

Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар, Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус, тус томилуулах саналыг хэлэлцэх юм.

Ерөнхий сайд үндсэндээ нам дотроо зөвшилцөн, өөрөөр хэлбэл тохиролцоонд хүрсний дагуу сайд нарын нэрсээ өргөн барьсан учраас УИХ-ын гишүүд тэднийг батламжлах нь тодорхой. Гэвч шинэ танхим хэлэлцэх хуралдаанд гишүүд хамгийн их идэвхтэй оролцож, шинэ сайд нарт захиас даалгавраа хэлдэг “заншил”-ын дагуу сайд нарыг батламжлах хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Нэгэнт сайд нарыг томилох нь тодорхой учраас өнөөдөртөө чуулган өндөрлөх гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.

Монголын парламентын хувьд чуулганы нээлт болоод Засгийн газар, сайд нарын томилгоо юм уу огцруулах эсэхийг шийдэх хуралдаан л хамгийн ирц өндөртэй байдаг билээ.

Чуулган үргэлжилж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна