• Эхлэл
  • Засгийн газар бүрдлээ, одоо УИХ-ын дэд дарга?

Засгийн газар бүрдлээ, одоо УИХ-ын дэд дарга?

2017/10/20

УИХ хоёр өдөр шөнө дөл хүртэл хуралдсаны эцэст 2017.10.19-нөөс 20-нд шилжих шөнийн 01.00 цагт Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийг баталгаажуулж дууслаа. У.Хүрэлсүхийн танхим өмнөх Засгийн газрын адил 15 сайдтайгаар ажиллах юм. Үүнд УИХ сайд нарыг ийн баталгаажуулав.  

2017.10.18-ны лхагва гариг

  • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилохыг гишүүдийн 95.8 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг гишүүдийн 84.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилохыг гишүүдийн 91.3 хувь
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилохыг гишүүдийн 89.7 хувь тус, тус дэмжив.

2017.10.19-ны пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө

  • УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилохыг гишүүдийн 87.5 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 89.6 хувь
  • УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 89.4 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь тус, тус дэмжлээ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдон танхимынхаа гишүүдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн барьснаар нэгэнт үнэмлэхүй олонх МАН дотооддоо зөвшилцөлд хүрсэн учраас ийн батлагдах нь тодорхой байсан сайд нар УИХ-ын гишүүдийн захиа, даалгаврыг хоёр өдөр сонссоны эцэст танхим сая бүрдэн баталгаажиж, өнөөдөр эхнээсээ яамандаа очиж, ажлаа хүлээж авч байна.

Энэ удаагийн Засгийн газар бараг 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн гэдгээрээ онцлог. Сайд солигдонгуут яам, агентлагуудад халаа, сэлгээ хийдэг уламжлал ёсоор одоо ямар өөрчлөлт хийх бол гэсэн түгшүүр төрийн албаныхны дунд хэдийнэ төрж эхлээд байна.

Дотооддоо зөрчилдөөнтэй байна гэгдэж байсан МАН ямартаа ч ийн Засгийн газраа бүрдүүллээ. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайдаар томилогдсон учраас дахиад нэг томилгоо буюу УИХ-ын дэд дарга хэн болох вэ гэсэн асуулт бас үлдээд байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна