• Эхлэл
  • ОБЕГ шуурхай мэдээлэл дамжууллаа

ОБЕГ шуурхай мэдээлэл дамжууллаа

2017/10/23

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийсэн 27 хүнээс 17 нь сураггүй болж, ОБЕГ эрж хайх ажлыг хийснээр өнөөдөр 15.00 цагийн байдлаар зургаан хүний цогцсыг олоод байгаа талаар албан ёсоор мэдээлсэн билээ. Мөн харанхуй болоход эрлийг үргэлжлүүлэх боломжгүй болох учраас эрлийг зогсооно гэж байсан. Тэгвэл 18.00 цагт ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

 Хэргийн газар дээр нь ажиллаж байгаа штабын шийдвэрээр 17:00 цагт аврах багт уулнаас буух үүргийг өгсөн байна. Учир нь, маш хүйтэн өөрсдөө ч осолдох магадлалтай байгаа тул эрлийн ажиллагааг гэрэлтэйд үргэлжлүүлэх шийдвэрийг гаргажээ. Одоогоор 3200-3450 метрийн өндөрт нас барсан 10 иргэний цогцсыг олоод байгаа бөгөөд үлдсэн уулчдыг маргааш гэгээ орохоор хайж эхлэх аж. Түүнчлэн "Сэтгэлзүйн хямралтай байгаа ар гэрийнхэнд нь буруу, ташаа мэдээлэл битгий түгээгээч ээ" гэж #ОБЕГ-ынхан хэвлэл мэдээллийнхэн болон иргэдээс хүслээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна