Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Аравдугаар сарын 21-нд Отгонтэнгэр ууланд авирсан 27 уулчнаас 17 нь сураггүй болж, эрлийн ажиллагааны үеэр 14 цогцсыг олоод байгаа талаар бид мэдээлсэн. Харанхуй болж эрэл хийхэд эрсдэлтэй учир оройн цагаар эрлийг түр зогсоож байгаа. Мөн амьд гарсан 10 уулчинг өчигдөр нийслэл рүү нисдэг тэргээр авчирна гэсэн ч "Гурван хүнээ олохоос нааш бид буцахгүй ээ" хэмээн ирээгүй байгаа гэж хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.
Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо. Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна. Ийн эцсийн мөч хүртэл сураггүй байгаа уулчдаас хэн нэг нь амьд байж магадгүй гэсэн итгэлээр эрлийг үргэлжлүүлж байсан боловч ийн бүгд амиа алдсан нь тодорхой болсноор эрлийг үндсэнд нь зогсоож байна.
Сэтгэгдэл байхгүй байна