• Эхлэл
  • Hicheel.mn төсөл сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгана

Hicheel.mn төсөл сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгана

2017/10/30

Та бүхэнд нэгэн төслийн талаар онцлон танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ц.Төмөрсанаатай ярилцлаа.
 
-Та төслийнхөө талаар танилцуулна уу?

-Сайн байна уу. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамт олон Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд хөрөнгө оруулах үүднээс энэ төслөө санаачлан хэрэгжүүлэхэд бэлэн болоод ажиллаж байна. Төсөл нь ЕБС-ийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн төсөл бөгөөд өнөөдөр цахим орчин хөгжиж тэрийгээ дагаад хэрэглээ ихсэж үнэ хямдарч интернетийн хурд нэмэгдэж байгаа өнөө үед гэрээсээ дэлхийн хаанаас ч манай сайт руу ороод хичээлээ үзэх боломжтой юм. Тухайн цаг хугацаандаа хичээлдээ сууж чадаагүй, эрүүл мэндийн байдлаас болоод хичээлээсээ хоцорсон, хилийн чандад амьдарч байгаа хүүхдүүд, сургуульд сурч чадахгүй байгаа, тухайн хичээлийн сэдвээ ойлгохгүй байгаа хүүхдүүд манай сайтыг ашиглан тухайн хичээлээ сэдэв тус бүрээр нь үзэх боломжийг олгох юм. 

Манай сайт нь хэн бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс www.hicheel.mn гэсэн домайн нэртэй байх ба одоогийн байдлаар төслийн ажил хийгдэж байна. Төслийн давуу тал нь чадварлаг сайн багшаар заалгасан чанартай бичлэг хичээлүүдийг Монгол Улсын ЕБ сургуулиудад заагдаж байгаа хичээлийн програмын дагуу видео хэлбэрээр байршуулж байгаагаараа давуу талтай юм. Хэн бүхэн орж үзэж болно. Эцэг эхчүүд багш нар гээд л заримдаа бид хүүхдийнхээ хичээлийг давтуулахад хүндрэл гардаг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд  хүүххэдтэйгээ хамтраад хичээлийг нь хийлгэх боломжтой юм. 

Өнөөдрийн байдлаар нэг ангид 60 орчим хүүхэд суралцаж байгаа нь анги тамхим болон ширээ сандалын хүртээмж муу зарим нэгэн ангиуд нэг ширээнд бүр гурвуулаа сууж байгаа нь хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол үүсэх бас нэгэн шалтгаан болж байна. Манай сайт бүрэн ашиглалтанд орсны дараа бид заавал интернэт холболт шаардахгүйгээр хичээлээ үзэх боломжыг судлаж нэвтрүүлэхийг хичээн  ажиллаж байна. 

Мөн төсөл нь хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн анхаарлыг татахуйц өвөрмөц өнгө төрөхтэй, хичээлүүдээ үзэхээс гадна гадаад хэл сурах, элсэлтийн ерөнхий шагналтанд бэлдэх, тухайн хүүхдийг нийгэмд яаж зөв бие хүн болон төлөвших талаар олон олон шинэлэг зүйлсийг тусгаж байна

-Сайхан төсөл байна. Энэ том төслийг хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний төсөв гарч байгаа байх. Гадна дотнын болон төрийн байгууллагаас дэмжиж байгаа зүйл би юу?

-Тийм ээ, энэ том ажлын ард гарахад амаргүй л байна. Гэхдээ гэгээлэг сайхан ажил болохоор дуусгана даа. Санхүүжилтийн хувьд өөрөөсөө санхүүгийн асуудлаа шийдээд явж байгаа. Төрийн холбогдох яам болон хэд хэдэн байгууллагуудад хамтран ажиллах саналаа тавьж үзсэн боловч одоогийн байдлаар доривтой шийдтэй хариу аваагүй л байна.  

Ер нь бол бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол гэдэг бол бидний хамгийн их анхаарал хөрөнгө мөнгөө зарцуулж байх ёстой салбар гэж би боддог. Олон хэрэггүй төсөл, ажлуудад ихээхэн хөрөнгө зарж байгааг харахаар харамсалтай л байдаг. Харин саяхан ажлаа аваад байгаа Ц.Цогзолмаа сайд бодлогын хувьд дэмжиж ажиллах боломжтойгоо илэрхийлсэн.



 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна