• Эхлэл
  • Путин, Си Жиньпин нар ирэх сард уулзана

Путин, Си Жиньпин нар ирэх сард уулзана

2017/10/30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар аравдугаар сарын 26-ны өдөр утсаар ярьж, ирэх сарын эхээр болох Ази, Номхон далайн эдийн засгийн түншлэлийн байгууллага /АПЕК/-ын дээд хэмжээний чуулганы үеэр уулзахаар тохиролцлоо хэмээн Кремлийн Хэвлэлийн алба мэдээллээ. 

Хоёр улсын тэргүүн ганцаарчлан уулзах аж. АПЕК-ийн дээд хэмжээний энэ удаагийн чуулган Вьетнамд болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна