• Эхлэл
  • Сэтгүүлч Б.Дашзэвэгийг нэг сар хорихоор боллоо

Сэтгүүлч Б.Дашзэвэгийг нэг сар хорихоор боллоо

2017/11/01

Олны танил 70 гаруй насны эрхэм бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаа тухай шуугиан дэгдсэн. Түүнийг сэтгүүлч Б.Дашзэвэг мөн биш гэсэн таамаглал дэгдээд байсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна