УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр анхаарал татсан хоёр асуудлыг хэлэлцсэний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сангийн сайдын томилгоонд тавьсан хориг. Ер нь бол Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон тогтоолд хориг тавьсныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж зарчмын хувьд тохироод байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ бүлгийн гишүүдийн дунд хагарал үүссэн, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаас огцруулах нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл гарч байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон 84,8 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Харин дараагийн асуудал нь Монгол Улсын төсөв. Мэдээж улсын төсвийг хэлэлцэж батлах нь эн тэргүүний чухал асуудал нь тодорхой ч энэ удаад хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн, хэлэлцсэн, хэрүүлийн үгс шуугиан дэгдээж байна.
Харин хамгийн их анхаарал татаж буй Хүүхдийн мөнгө хийгээд төрийн байгууллагын ажилтнуудад олгоно хэмээгдсэн нэг удаагийн урамшууллын талаар Сангийн сайд:
-2018 оны төсвийг хийж байхад ОУВС –гийн төлөөлөгчид Монголд ажилласан. Ярилцаад нийт хүүхдийнхээ 80 хувьд олгоё гэдэг асуудал тавьсан.
-55 тэрбумтай холбоотой асуудлыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Засгийн газрын гурван талт хэлэлцээрийн дүнд шийдсэн. Өнгөрсөн хугацаанд цалин төгрөгийн ханшийн уналтад идэгдсэн. Тийм учраас ОУВС-тай хоёр ч уулзалт дамнуулж ярьж байгаад бодит нөхцөл нь ийм байгаа бол нэг удаагийн урамшуулал маягаар шийдэж болно гэсэн. Энэ дагуу шийдсэн гэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна