Олон үндэстний цагаачлалын визний (ногоон карт) 2019 оны ээлжит сугалааны шинэчлэгдсэн бүртгэлийн хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 22 хүртэл сунгагдаж үргэлжлэхээр болсон тухай Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын газраас мэдэгдлээ. Учир нь техникийн саатлын улмаас 2017 оны 10 дугаар сарын 18 ны өдөр оруулсан бүртгэлүүдийг дахин оруулах шаардлагатай болсон ажээ.
Та энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх ёстой юм байна. Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.
Сугалааны Монгол хэл дээрх зааврыг АНУ-ын ЭСЯ-ны https://mn.usembassy.gov/mn/2019-dv-lottery/цахим хуудаснаас үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛС ДАХЬ АНУ-ЫН ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл байхгүй байна