• Эхлэл
  • Ц.Баярцогтын шүүх хурал хойшиллоо

Ц.Баярцогтын шүүх хурал хойшиллоо

2017/11/10

Цагдаагийн өмнөөс танхайран “салаавч” гэж нэр аваад байгаа ирнэн Ц.Баярцогттой холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөх болох байсан. Гэвч зөрчилд холбогдогч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн учир шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13:30 минутанд хийхээр хойшллуулжээ.

Уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан шүүхийн бүрэлдэхүүн хэлэлцэх юм.

Өмнө нь Ц.Баярцогтыг цагдаагийн ажилтны өөдөөс доромжилсон зөрчилд оноогоод байсан торгуулийн шийтгэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосноор баахан дуулиан дэгдэж байсан. Харин үүнийг прокурорын байгууллагын зүгээс баривчлах санал гаргасан, тийм болохоор дахин шалгаснаар баривчлах хүртэл шийтгэл оноох боломжтой. Шийтгэл давхардахгүй үүднээс торгох ялыг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байсан юм. Мөн үүнээс гадна Ц.Баярцогттой ашигт малтмалын лизенз ашиглахаар бусдыг залилсан, өөр нэгэн иргэнийг дээрэлхэж доромжилсон гэсэн бас өөр хэргийг Сэлэнгэ аймгийн шүүх хэлэлцэж байгаа, өмнөх шүүх хурал хойшлогдоод байсан юм.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна