УИХ-аас 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр энэ ондоо багтаан олгохоор тусгасан билээ. Харин ирэх оноос хүүхдийн мөнгийг тодорхой шалгуураар 60 хувьд нь олгохоор болоод байгаа. Энэ оны төгсгөл гэхэд хүүхдийн 20 мянган төгрөгийг 3 сараар нь нөхөн олгоно гэсэн шийдвэрийн дагуу өнөөдрөөс хүүхдийн нэрийн данс руу нь шилжүүлж эхэллээ.
Одоогийн байдлаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан иргэдийн хүүхдийн мөнгө дансанд нь шилжиж орж эхлээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн бүх хүүхдэд мөнгийг нь олгох товтой байна.
Сэтгэгдэл байхгүй байна