• Эхлэл
  • Салаавч гаргасан Ц.Баярцогтыг 15 хоног баривчлахаар боллоо

Салаавч гаргасан Ц.Баярцогтыг 15 хоног баривчлахаар боллоо

2017/11/14

Цагдаагийн өмнөөс танхайран “салаавч” гэж нэр аваад байгаа иргэн Ц.Баярцогттой холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурал арваннэгдүгээр сарын 11-нд товлогдоод байсан ч зөрчилд холбогдогч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн гэсэн тайлбар хүсэлт гаргасан тул хойшилсон юм.

Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Үүнд баривчлах хоногоос өмнө нь саатуулагдсан 2 хоногийг хасч тооцох юм байна.

Өмнө нь Ц.Баярцогтыг цагдаагийн ажилтны өөдөөс доромжилсон зөрчилд оноогоод байсан торгуулийн шийтгэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосноор баахан дуулиан дэгдэж байсан. Харин үүнийг прокурорын байгууллагын зүгээс баривчлах санал гаргасан, тийм болохоор дахин шалгаснаар баривчлах хүртэл шийтгэл оноох боломжтой. Шийтгэл давхардахгүй үүднээс торгох ялыг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байсан юм. Мөн үүнээс гадна Ц.Баярцогттой ашигт малтмалын лизенз ашиглахаар бусдыг залилсан, өөр нэгэн иргэнийг дээрэлхэж доромжилсон гэсэн бас өөр хэргийг Сэлэнгэ аймгийн шүүх хэлэлцэж байгаа, өмнөх шүүх хурал хойшлогдоод байсан юм.

А.Ану

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Салаавч гаргасан Ц.Баярцогтын торгуулийг хүчингүй болголоо

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна