• Эхлэл
  • Алгын чинээ сумаа камержуулчихсан бол нулимсан далайд живэхгүй байсан

Алгын чинээ сумаа камержуулчихсан бол нулимсан далайд живэхгүй байсан

2017/11/16

Замын-Үүд суманд найман настай бяцхан охин алга болоод 13 хонож байна. Гэтэл үе үе "Охиныг олсон" гэсэн хүмүүсийг хий баярлуулсан хуурамч мэдээлэл гарч байгаа. Ингээд niislel.mn сайтын сурвалжлах хэсгийн газар дээрээс хийсэн сурвалжлагыг хүргэж байна.

 

Өөдөсхөн охиноо алдсан аав ээжийн эмтэрсэн элэг, урссан нулимсыг хорвоо дааж ядан байх шиг уйтай дүнсгэр өдрүүд үргэлжилсээр. Найман настай Д.Сэржмядаг охиныг эсэн мэнд олдоосой гэж зөөлөн сэтгэлтэй монголчууд бүгд залбирч сууна. Нэг л мэдэхэд 13 хоног өнгөрчихөж. Эрлийн ажиллагааг зогсоогоогүй байгаа ч ямар нэгэн сураг ажиг, учиг гараагүй л байна.

Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлстсийн дарга Ц.Сугаржавын мэдээлснээр энэ хэрэг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ нь зарим хэвлэлд мэдээлсэн шиг аав ээжийг нь шалгаж байцаагаад эхэлсэн гэсэн үг биш. Харин охиныг зохион байгуулалттайгаар хулгайлсан, эсвэл өөр зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн гэдгийг тодотгож хэллээ. Хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг Улаанбаатараас хоёр мөрч нохой авчран эрлээ үргэлжлүүлсээр байгаа юм билээ. Охиныг Эрээн хотод хайсан, тэндээс олсон гэх мэт цахим орчинд тэнүүчилж яваа мэдээллүүд бүгд худал бөгөөд хэдэн лайк, шэйрээр голоо зогоодог арчаагүй хүмүүсийн хүнлэг бус тохуу гэдгийг шууд хэлэх ёстой.

Сураггүй алга болсон охины сурдаг сургууль гэрээс нь нэлээд зайтай юм. Багцаалж хэлбэл автобусны 2-3 буудлын зайтай. Охин өдөр бүр алхаж ирээд, алхаад харьдаг байж. Сургуулийнх нь багш, найз нөхдийн ярианаас үзэхэд ангийнхаа онц сурдаг 5 хүүхдийн нэг. Охины аавтай цөөн хором хөөрөлдөв. 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна