• Эхлэл
  • МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо

МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо

2017/11/21

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй МАН-ын Их хурлаар намын шинэ даргаа сонгохоор санал хураалт явуулж буй талаар бид мэдээлсэн.

Санал хураалт өндөрлөж, Их хурлын 1383 гишүүний 63 хувийн дэмжлэгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авсан байна. Ингээд МАН-ын 21 дэх даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо.

Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой уламжлал ёсоор У.Хүрэлсүх намын даргаар сонгогдох нь бараг тодорхой гэсэн таамаг ийн биеллээ.

Дашрамд сануулахад өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа, МАН-ын залуу гишүүн Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөнө гэгдэж байсан.

Тэгвэл Г.Майцэцэг нь намын гишүүн гэдэг нь нотлогдоогүй учир өрсөлдөх боломжгүй болсон. Тэрээр намын даргад өрсөлдөх албан бичигтээ Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээрт харьяалагддаг гэсэн боловч тус үүрийн дарга нь энэ үүрт ийм гишүүн байхгүй, надаас зөвхөн “Танайхыг хэддүгээр үүр гэдэн билээ” гэж утсаар асуусан гэсэн тайлбар албан ёсоор өгсөн юм.

Харин хурлын үеэр заалнаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхирваа, У.Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татсанаар намын даргад Д.Хаянхирваа, У. Хүрэлсүх нар өрсөлдсөн юм.

А.Ану 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Д.Хаянхирваа:Би 60 тэрбумын толбыг арилгана


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин