• Эхлэл
  • Ц.Нямдорж:Хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргана

Ц.Нямдорж:Хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргана

2017/12/01

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 Тэрбээр "С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг эрүүгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана.

Захиалагчийн хэргийг тусгаарлаж, хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэнэ.  Цаашид энэ хэргийг нууцаас гаргаснаар өмгөөлөгч нар нь нууцын хайчинд орчихсон байсныг гаргах ажиллагаа хийгдэнэ"  гэсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна