• Эхлэл
  • МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нарыг саатуулжээ

МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нарыг саатуулжээ

2017/12/08

Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн шөнө “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал До.Ганболд тэргүүтэй МХЕГ-ын 10 гаруй хүнийг баривчилжээ. Тэднийг хилээр төмрийн баяжмал их хэмжээгээр гаргадаг учир саатуулан шалгаж эхэлсэн гэсэн таамаг гарсан байна.  Мөн тэднийг үйлдэл дээр нь буюу бусдаас их хэмжээний авлига буюу 200 сая төгрөг авч байхад саатуулсан гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Аззаяа, хэлтсийн дарга Баярсайхан нарын хүмүүс 461 дүгээр ангид хоригдож байгаа гэнэ.

Эх сурвалж:tovchoo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна