• Эхлэл
  • Олимп, Дэлxийн xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирлээ

Олимп, Дэлxийн xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирлээ

2017/12/20

Олимп, Дэлxийн xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирлээ

Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ренгинд хүч үзээд нэлээдүй хугацааг үдэж түүндээ ч таарсан амжилтыг үзүүлж, ард түмнээ баярлуулан, эх орныхоо нэрийг өргөж яваа билээ.

Олон улсад нэрээ гаргаж явсан тамирчин маань өчигдөр буюу 12-р сарын 19-ний өдөр эх орондоо амжилтаар дүүрэн иржээ. Тэрээр хамгийн сүүлийн тоглолтондоо хүч үзсэн тамирчнаа илт давамгай байдлаар дийлж, нийт 9-н удаагийн ялалтыг өөртөө авчээ.

Мэдээж энэ их амжилтын томоохон хүчин зүйл бол спонсор байдаг. Бүхий л зардал, хоол хүнс, тэр бүү хэл сэтгэл зүрхээрээ нэг байж, дээлнийх нь захыг мушгиж суудаг эрхэм бол түүний хуурай ах Алтан дорнод ХХК-ийн захирал Т.Ариунболд билээ. Тиймдээ ч түүнийг эх орондоо ирэхэд нь Т.Ариунболд хамгийн түрүүнд очин тосож авч байгаа харагдана лээ.

Эх сурвалж: GEREG.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна