УИХ-ын чуулганы хуралдаанаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, батлав. Тус байнгын хороог даргалж байсан Ц.Гарамжавын хуулийн хүрээнд ажиллах хугацаа дууссан тул Л.Элдэв-Очирыг томилох санал оруулсныг ийнхүү баталлаа.
Мөн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хүсэлтийг авч хэлэлцлээ. Тэрбээр өөрийг нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан юм. Энэ асуудлыг чуулганд оролцож буй гишүүдийн 70 хувь нь дэмжиж, С.Жавхланг тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.


Сэтгэгдэл байхгүй байна