• Эхлэл
  • Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчингээр томилох боломжгүй гэж үзжээ

Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчингээр томилох боломжгүй гэж үзжээ

2017/12/22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ.

Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.

Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна.

Мөн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гарсан Элчин сайд С.Баяр болон эргүүлэн татах тухай яригдаж байгаа М.Энхсайхан нарын асуудлыг ч яаралтай шийдэхийг анхааруулжээ. 

ЭХ СУРВАЛЖ:president.mn

Албан мэдээг ЭНД дарж үзнэ үү 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • чингис
    Яагаад ингэж үндэслэлгүй худал бичээд байна. Алуурчин Б.Хурцын талаар нэг ч үг албан бичигт байхгүй байна.
    2017 оны 12 сарын 22