• Эхлэл
  • ”Утгын чимэг”-ийг С.Пүрэвийн ”Уул өвгөн хоёр” тэргүүллээ

”Утгын чимэг”-ийг С.Пүрэвийн ”Уул өвгөн хоёр” тэргүүллээ

2017/12/24

Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй 20 дахь удаагийн "Утгын чимэг" наадмын оны шилдэг тодруулах ёслол өчигдөр /2017.12.23/ Монголын үндэсний телевизийн байранд боллоо.

“Утгын чимэг-2017” наадмын шилдгийн шилдэг цомын эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв “Уул өвгөн хоёр” өгүүллэгээрээ шалгарчээ. Уг өгүүллэгийг Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан уншсан байна. Энэ жилийн наадамд нийт 80 богино өгүүллэг ирүүлснээс шилдэг 10 өгүүллэгийг шалгаруулж, шилдгүүдээ тодруулжээ. Тус наадмын дэд байрыг зохиолч Н.Бадамжав, гутгаар байрыг зохиолч Д.Жамъян, дөрөв, тавдугаар байрыг зохиолч Б.Баярсайхан, Г.Жамъян нар тус тус эзэлжээ. Шагналт байранд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Оюун, Монгол зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зохиолч Т.Баянсан, зохиолч Г.Болормаа, Д.Уранбилэг, Т.Бум-Эрдэнэ нарын өгүүллэг тус тус шалгарчээ.

Энэ жилийн шилдэг 10 өгүүллэгт 

С.Оюун “Тайгын зул цэцэг”,

С.Пүрэв “Уул өвгөн хоёр”,

Г.Жамъян “Хань-галзуу”,

Д.Жамъяа “Гал улаан бэрээмэг цэцэг”,

Д.Уранбилэг “Эхийн сэтгэл”,

Н.Бадамжав “Эрт нэгэн цагт”,

Ч.Баянсан “Хадны захидал”,

Б.Баярсайхан “Даш гуай”,

Г.Болормаа “Хүний нутгийн тэр”,

Ц.Бум-Эрдэнэ “Эргэлт” бүтээлүүд шалгараад байсан юм. Монголын зохиолчдын эвлэлээс 1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэх болсон билээ. 

Тус наадмын шилдэг өгүүллэгийн шагналыг  

Л.Түдэв 1990 

Б.Догмид 1991 

Д.Намсрай 1992 

Д.Догмид 1993 

С.Дашдооров 1994 

Ж.Лхагва 1995

П.Пүрэвсүрэн 1996 

Ж.Сарантуяа 1997 

П.Пүрэвсүрэн 1998 

Д.Намсрай 1999 

Д.Догмид 2000 

М.Эрдэнэбат 2005 

Ц.Доржготов 2009 

Б.Баярсайхан 2010 

С.Пүрэв 2012 

Ц.Доржготов 2013 

Б.Золбаяр 2014 

Б.Пүрэвдаш 2015

Б.Лхагвасүрэн 2016 онд бүтээлээрээ хүртэж байв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна