Иргэдийн шударга шүүх ТББ-ын УЗ-ийн дарга, хуульч Х.Бат-Ялалт өнөөдөр /2017.12.26/ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж буй талаар хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр өмнө нь өөрийн FB хуудсаараа сайд Ц.Нямдоржийг мэтгэлцээнд дуудаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Тодруулбал 2018 оны 1-р сарын 13-ны өдөр Худалдаа үйлдвэрийн аж үйлдвэрийн танхимд 12.00 цагаас “Шүүх засаглалын ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам” сэдвийн дор мэтгэлцээн өрнүүлэхийг хүсэж бусад хуульчдыг нэгдэхийг уриаллаа.
Тэрбээр “Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо намайг Тагнуулын ерөнхий газарт ажилладаг гэж хэлсэн. Би нэг ч удаа Тагнуулын ерөнхий газартай холбогдож тэнд ажиллаж байгаагүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Ц.Нямдоржийг зөрчлийн хуулийн дагуу өргөдөл өгсөн. Энэ хэрэгт 12-р сарын 10-ны өдөр н.Олзбаяр ахмад хэрэг бүртгэж, Тагнуулын ерөнхий газраас намайг ажиллаж байгаагүй гэсэн хариу ирүүлсээр атал хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоог хүртэл цагдаа нар энэ хэргийг шалгаж, шийдэж чадахгүй байна. Монголын цагдаа шүүгчид бусдын нөлөөнд автаж хэргийг үнэн зөв шийдэж чадахгүй байна” гэж хэвлэлийн бага хурлаараа мэдэгдсэн байна. Түүнээс гадна хууль зүйн салбарт үүсээд буй нөхцөл байдлуудын талаар хуульчийнхаа хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай мэтгэлцэнэ гэж буй юм.
Тэрээр 2018 оны 1-р сарын 13-ны өдөр Худалдаа үйлдвэрийн аж үйлдвэрийн танхимд 12.00 цагаас “Шүүх засаглалын ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам” сэдвийн дор мэтгэлцээн өрнүүлэхийг хүсэж бусад хуульчдыг нэгдэхийг уриаллаа.
Сэтгэгдэл байхгүй байна