УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух элчин сайдад нэр дэвшүүлж, түүнийг Ерөнхийлөгч “ажлын туршлагагүй” хэмээн хүлээж аваагүй. Тиймээс Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн асан, одоо дэд сайдын албан тушаал хашиж буй энэ эрхмийн “ажлын туршлагыг” судлахаар Засгийн газрын албан ёсны сайт болох Засаг.мн рүү ортол “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам” гэсэн цэс дотор хамгийн сүүлд сайд асан Лу.Гантөмөрийн мэдээлэл орсон байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны арванхоёрдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноос хойш тус яамны цэс дотор ямар ч мэдээлэл орсонгүй. Учрыг лавлахад боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого дээр спортын бодлогыг нэмж овоолсон “бүдүүн” яаманд албан ёсны сайт байхаа болиод удаж байгаа бололтой. Харин оронд нь фэйсбүүк дээр пэйж хөтөлдөг гэсэн мэдээлэл авав. МАН-ын Засгийн газрууд АН-ын үед бий болгосон шилэн данс, 1111 төвийг үгүй хийсэн шигээ иргэдэд төрийн үйл ажиллагааг тайлагнадаг байсан Засаг.мн сайтыг ч бас нүд аниулж байгаа бололтой. Ингэхэд Боловсролын сайд нь хэн юм бэ?
- Эхлэл
- Боловсролын сайд хэн бэ?
Боловсролын сайд хэн бэ?
2017/12/27
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна