• Эхлэл
  • Түрээслэгчийн буруугаас “Нарантуул”-д дахин гал гарчээ

Түрээслэгчийн буруугаас “Нарантуул”-д дахин гал гарчээ

2017/12/27

Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Нарантуул” худалдааны төвд гал гарсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал унтраах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллан унтраасан билээ. Одоогийн байдлаар онцгой байдлын алба болон цагдаагийн мэргэжлийн шинжээчдийн баг үзлэг, шалгалт хийж гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр “Нарантуул” худалдааны төвийн цахилгааны шугамд холбогдоогүй, цахилгаан ашиглах боломжгүй хэсгийн 123 дугаар агуулахад гэр ахуйн бараа хадгалдаг түрээслэгч Ж-ын А нь түрээсийн агуулахад буяны зул асааж хэсэг хугацаанд орхиж явсан нь галын шалтгаан болжээ. Галын улмаас нийт 22 агуулах шатаж түрээслэгчид хохирсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна