• Эхлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр визгүй зорчиж магадгүй

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр визгүй зорчиж магадгүй

2017/12/27

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ҮЕЭР ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Ирэх жил болох спортын том үйл явдлын нэг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хөлбөмбөгийн хорхойтон гадаадын иргэдийг визгүйгээр зорчуулах асуудлыг ОХУ-ын Засгийн газар хэлэлцэх гэж байна. 

“Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гадаадын иргэд тодорхой заасан хугацаанд ОХУ-ын нутаг дэвсгэр рүү визгүй зорчих боломжийг судалж байна. Визгүй зорчих эрхийг цаасан хэлбэрээр ч, электрон хэлбэрээр ч олгох боломж байж болох тухай ярьж байна. Тодорхой хугацаа гэдэг нь тэмцээн эхний тоглолтоос урагш 10 хоногоос эхэлж, сүүлчийн шигшээ тоглолт болох өдрийг дуустал юм” хэмээн албан мэдээнд өгүүлжээ.

Мөн үүнээс гадна тэмцээнийг сурвалжлах албан ёсны эрхтэй сэтгүүлчдэд тэмцээнтэй холбоотойгоор тусгайлан гаргасан маршрутаар явах төмөр замаар үнэгүй зорчих эрх олгох асуудлыг бас хэлэлцэх юм. 

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна