• Эхлэл
  • Э.Дагиймаа 7 дугаар хороололд ажиллалаа

Э.Дагиймаа 7 дугаар хороололд ажиллалаа

2017/12/27

Сар шинийн баярын дараагаас эхлүүлээд НЗДТГ-аас бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед хэрэгжүүлж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг  үргэлжлүүлэн явуулах юм байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 7 дугаар хорооллын барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлж ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ гэдгээ НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа тус хороонд ажиллах үеэрээ мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий захирамж гаргасан. Энэхүү захирамжийн дагуу НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа өчигдөр  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцжээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна