• Эхлэл
  • Шатахуун импортлогчдыг ШӨХТГ шалгаж эхлэв

Шатахуун импортлогчдыг ШӨХТГ шалгаж эхлэв

2018/01/03

Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх сургаар зарим шатахуун түгээх станцууд бензин зарахгүй гэдийж эхэлсэн. Тухайлбал, бүр арванхоёрдугаар сарын 28-наас эхлээд “Тэс петролиум” “Тод Монгол”, “Магнай трэйд” компаниуд нэг удаад нэг хүнд 30 мянган төгрөгнөөс илүү үнийн дүнтэй бензин зарахгүй гэсэн хязгаарлалт тогтоогоод байсан.

Хэдийгээр зарим компани “Нөөц байхгүй” гэсэн тайлбар тавьж байсан ч иргэд үүнийг шатахууны үнэ нэмсний дараа зарах гэж нөөцөлж байна гэгдэж байсан.
Үүнийг ч албаны эх сурвалж баталгаажуулж, нөөц дундаж хэмжээндээ буюу 104.62 мянган тонн байгаа гэлээ. Энэ нь дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөц бөгөөд үүнээс А-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлш 28 хоногийн нөөцтэй байгаа гэсэн юм.

Ийн нөөц хангалттай байсаар атал импортлогч компаниуд ямар шалтгаанаар хязгаарлалт хийж буйг ШӨХТГ-аас шалгасан байна. Гэвч шатахуун имдортлогчид ямар учраас хязгаарлалт хийж буйгаа тайлбарлаагүй аж.

Харин Ашигт малтмал газрын тосны газраас “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна