Сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр монгол аялагч Амайг тойрсон шуугиан олон ангит кино шиг л үргэлжилж байна. Энэ сенсациас цахим ертөнцийн од, шуугианы эзэн Цэнхэр үст хэмээх Цэрэн бас л хоцорсонгүй. Тэрээр Амайгийн талаар пост бичсэнээр дахин нэг маргаан дэгдсэн бололтой. Энэ талаар Амай цахим хуудаснаа ингэж бичжээ. “Намайг vхлvvд хэвтэж байхад Цэрэн гэж хvн найзын хүсэлт илгээхэд, хvлээн авав. Тvvнийг сошиал-д юу хийдгийг нь сая хараад нvдэндээ итгэсэнгvй. Монгол хvний тэсвэр тэвчээрийн хязгаарыг тогтоож, хамгийн хол нутагт морио гаргаж, далбаагаа мандуулж, дараагийн vеийн залууст шинэ зам нээж, гаднаас сонин хачин цуглуулж байх vед хаанаас ч юм танихгvй хvмvvс гарч ирээд, гvтгэж доромжилж байсны эх сурвалж, гол хутгагч нь энэ байж гэдгийг ойлголоо. Даан ч тийм байх аа. Аялагч, олон улс судлаачийн ялгааг мэдэхгvй, vvргэвч л vvрсэн бол зvгээр хисч яваа аялагч, жуулчин гэж ойлгодог ямар жоохон сэтгэлгээтэй хvн бэ. Шагналын тухай огт яриагvй байхад зохиож гvтгээд. Олж мэдсэн зvйлсээ л улсдаа зориулах юм сан л гэж ярьсан. Өөрөөсөө зохиож бичдэг балиар авгай байна даа. Хvн амьд гарах гэж тэмцэж байхад ингээд сошиал д сенсаци хийж явдаг. Сайнаар санах хvн лав биш!” гэжээ.
Харин Цэрэн “Би Амайг доромжлоогүй, түүний өвдсөнд харамслаа илэрхийлсэн” гэж цахимаар хариу өгчээ.
Д.Цолмон

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү
155 саяын “шахаа”-ны эзэн хэн бэ?


Сэтгэгдэл байхгүй байна