Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Утааны эсрэг хамтдаа” уриалгыг дэмжин НИЙСЛЭЛИЙН УТААГ 50 ХУВЬ БУУРУУЛАХААР OLZ.mn цахим их дэлгүүрийн хамт олон Агаарын бохирдол ихтэй I бүс болох Чингэлтэй дүүрэгт халаалт дулаалгын бүтээгдэхүүн борлуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжтэй нэгдэн, Нийслэлийн Мэргэжлийн ерөнхий газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж эхэллээ. Энэ удаад тэд Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн зааланд өдөрлөг, үзэсгэлэн худалдааг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Санхүүгийн туслалцаа үзүүлэхээр ХААН банкны хамт олон хамтран ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотод ойролцоогоор 1,8 сая иргэн амьдардаг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг судалсан байдаг. Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг харуулжээ. Мөн жилд 120 хүүхэд, 1 200-1 300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн гашуун мэдээг судалгааны баг гаргасан байна.
Ийм аюултай нөхцөлд амьдарч буй бидний хувьд уг өдөрлөгт оролцсоноор бид агаарын бохирдлоос өөрсдийгөө хэрхэн хамгаалах, агаар бохирдуулахгүй байх ямар арга, боломж байгаа болон дулаан алдалтыг багасгах бараа бүтээгдэхүүнтэй танилцаж хямдралтай үнээр худалдан авах боломжийг олгож байна.
“Утааны эсрэг хамтдаа” арга хэмжээнд “Эко илч”, “Антверпен”, “Стайл нетворк”, “Эко Монгол Экьюпмент”, “Лайт шнайдер”, “Монгол тохь”, “Сэлэнгэ констракшн”, “Лаал”, “Ёл эко”, “Зарман авто сервис”, “Монгол базальт”, “Wool базальт”, “Элбос трейд”, “Эко жигүүр”, “Заяа үжин”, Цэцэн хошуу,“Ахай баян”, Эс Жи кореа кабель, New Anversa LLC гэх мэт олон байгууллага оролцож байна.
Арга хэмжээ энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болж байна. Та бүхэн яараарай!
Сэтгэгдэл байхгүй байна