• Эхлэл
  • Хятад авлигатай тэмцэхээр 159 мянга гаруй хүнийг шийтгэжээ

Хятад авлигатай тэмцэхээр 159 мянга гаруй хүнийг шийтгэжээ

2018/01/08

Намын дүрэм журмыг зөрчсөн, авлига авсан зэрэг хэргээр 2017 онд нийтдээ 159100 хүнийг шийтгэсэн гэж Хятадын Коммунист намын /ХКН/ авлигатай тэмцэх асуудал хариуцсан газар мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хорооноос ням гарагт буюу өчигдөр гаргасан мэдэгдэлд “122100 хэрэг, тэдгээрийн дотор ядууралтай тэмцэх ажлын мөнгөөс завшсан, ажлын хариуцлага алдсан гэх 48700 хэргээр  159100 хүнд хариуцлага тооцсон” гэжээ.
Энэ хүмүүсийн 61 мянга орчим нь ХКН-ын дүрэм журмыг зөрчсөн аж.
2012 онд олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 75 хувь нь ХКН-ын авлигатай тэмцэх ажилд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан бол авлигатай тэмцэх ажлын үр дүнгийн талаарх ард түмний сэтгэл ханамж өнгөрсөн онд 93.9 хувь болж нэмэгджээ.
Мөн өнгөрсөн онд Хятад улсын төсвөөс завшсан 980 сая орчим юань буюу 151 сая ам.долларыг буцаан татаж, төсөвт төвлөрүүлсэн гэнэ.
ХКН нь өнгөрөгч оны намар болсон XIX их хурлаасаа хойш авлигатай тэмцэх, нам доторх сахилга батыг чанд мөрдүүлэх ажлаа улам бүр эрчимжүүлсээр байна.

Эх сурвалж: MONTSAME.MN 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна