• Эхлэл
  • “Авьяаслаг монголчууд-3” шоуны бүртгэл өнөөдөр эхэллээ

“Авьяаслаг монголчууд-3” шоуны бүртгэл өнөөдөр эхэллээ

2018/01/08

Улс орон бүр авьяастнуудаа тодруулах шоу хийдэг болсон энэ цагт монголчууд ч хоцорсонгүй  “Авьяаслаг монголчууд” шоуг хоёр дахь удаагаа хийгээд амжсан. Тэгвэл “Авьяаслаг монголчууд-3” шоу ирэх намраас цацагдахаар төлөвлөгджээ.

“Монгол” телевизийн хамт олон тус шоугаа  нэг жил завсарласны дараа дахин  зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хэдийнэ хангажээ. Шоуны бүртгэл өнөөдрөөс эхэлсэн бөгөөд төрөл, жанрт баригдалгүй авьяас чадвараа сорих хүсэлтэй хүмүүс ямар нэг шалгуур, цензурт баригдалгүй бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэл “Монгол” телевизийн төв байранд үргэлжилж байгаа аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна