• Эхлэл
  • Хэн татвар нэмсэн бэ-ОУВС уу, УИХ уу?

Хэн татвар нэмсэн бэ-ОУВС уу, УИХ уу?

2018/01/08

УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаан /2018.01.08/ ердийнхөөсөө олон цаг үргэлжилж, хуралдаан болж буй хоёрдугаар давхрын баруун жигүүрийг онцгой хамгаалалт гарган “хөл хорьсон” нь анхаарал татахаар байв. Тиймээс татварын нэмэгдэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн “засаг”-ын шийдвэр гээд хурц асуудал олонтой байгаа эрх баригчдын хувьд хаалттайгаар ярилцах хурц асуудал өрнөснийх гэсэн таамаглал хэвлэлийнхний дунд өрнөөд байсан юм. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын ирэх 900 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл сонссон гэсэн даруухан “тайлбар” дагалдсан ч татварын нэмэгдэл, Ерөнхийлөгчийн мэдэгдэл, дэд сайд нарыг цомхотгох эсэх гэх мэт нэлээд олон хурц сэдвүүд хөндөгдсөн гэсэн мэдээлэл байна. Үүнээс гадна төрийн захиргааны зардлаа танахгүй байж, иргэдийнхээ татварыг ихэсгэж байна гэсэн шүүмжлэлийг ч МАН-ын бүлгийн гишүүд хөндсөн бөгөөд зардал танахын тулд дэд сайд нарын орон тоог цомхотгох санал гарсан ч дэмжигдээгүй гэсэн мэдээлэл байна. Мэдээж эрх баригч намын бүлгийн хуралдаанаар олон асуудал хэлэлцсэн нь тодорхой ч энэ удаад хамгийн их анхаарал татсан Татварын нэмэгдлийн тухай өгүүлэхэд

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Татвартай холбоотой асуудал яригдсан. 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татварыг нь нэмэхээр хууль баталсан. Гэтэл нийгэмд буруу ойлголт яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой зарим иргэдийн хувьд ажил мэргэжлийнх нь онцлог байдаг юм байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой гэж бүлгийн гишүүд хэлсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар асуудлыг танилцуулна. Хамгийн зөв шийдэж болох судалгааг мөн хийж байна гэсэн байна.

Татвар нэмэх гэдэг шийдлийн томоохон асуудлаар шийдвэр гаргахдаа ОУВС-гийн шаардлагын дагуу гэсэн тайлбар хэлж, түүнийг нь баталсан нь ч МАН-ын үнэмлэхүй олонхийн УИХ.  Нэгэнт баталсан хууль нь хэрэгжиж эхлээд долоо ч хоноогүй байхад Сангийн сайд нь энэ талаар ОУВС-тай дахин ярилцах боломжтой гэсэн үг унагахад эргэлзээ төрөм байсан. Гэтэл эрх баригч, үнэмлэхүй олонхи МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг эргэж ярих ёстой хэмээсэн нь юуг өгүүлж байна вэ?

А.Туяа

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна