• Эхлэл
  • Шатахууны үнийг түр нэмэхгүй байх чиглэл өгчээ

Шатахууны үнийг түр нэмэхгүй байх чиглэл өгчээ

2018/01/09

Шатахууны үнийн зөвлөл хуралдах гэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Шатахуун импортын онцгой албан татвар нэмэгдэх сургаар шатахуун импортлогчид нөөц байхгүй тул хэмээн зарах бензиндээ хязгаарлалтад хийж, мөн өмнө нэмэгдээгүй татвараар оруулж ирж нөөцөлсөн бензинээ нэмсэн үнээх зарж байна гэсэн гомдлыг ШӨХТГ-т гаргасан. ШӨХТГ энэ талаар шатахуун импортлогчдоос асуулга асуусан ч ямар нэгэн хариулт өгөөгүй. Түүнээс гадна төр болон хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр үнэ нэмэх эсэхийг шийдэх ёстой гэсэн хариулт өгч байсан юм.  

Энэхүү зөвлөл өнөөдөр /2018.01.09/ Уул уурхайн яаман дээр  хуралдлаа. Зөвлөлийн хурлаар шатахуун импортлогчдыг шалгах, үнэ нэмэгдэх шалтгаан байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагджээ. Ингээд уг ажлын хэсгийн шийдвэр гартал шатахуун импортлогч компаниудад үнэ нэмэхгүй байх үүрэг өгсөн байна.  Гэвч шатахуун түгээх станцууд үнээ 20-150 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Шатахууны үнийг нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна