• Эхлэл
  • ОУОХ олимпод оролцох ОХУ-ын тамирчдын нэрсийг зарлана

ОУОХ олимпод оролцох ОХУ-ын тамирчдын нэрсийг зарлана

2018/01/10

2018 оны нэгдүгээр сарын 28-наас өмнө Пёнчаны өвлийн олимпод оролцох ОХУ-ын тамирчдын нэрсийн жагсаалтыг гаргана хэмээн Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Хэвлэлийн алба РИА Новости агентлагт мэдээллээ.

Сэргээшийн асуудлаас үүдэн ОУОХ Оросын багийг Пёнчаны олимпод оролцуулахгүй гэж өнгөрсөн арванхоёрдугаар сард шийдсэн ч хэд хоногийн дараа сэргээшийн хэрэгт холбогдоогүй “цэвэр” тамирчдыг олимпод оролцож болно, ингэхдээ өөрийн улсын төрийн далбаа, төрийн дууллыг хэрэглэх эрхгүй гэдгийг мэдэгдсэн юм. 

ОУОХ-ноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд гаргасан мэдэгдэлд дурьдсанаар тусгай комисс олимпод оролцох тамирчдын нэрсийг бүхий мэдээллийг шалгасны эцэст гаргах ба нэрсийг тодорхой болгох цаад талын хугацаа нь нэгдүгээр сарын 28 байх ажээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна