• Эхлэл
  • Yalguun Accessories цагаан сарын гарын бэлгээ танилцууллаа

Yalguun Accessories цагаан сарын гарын бэлгээ танилцууллаа

2018/01/10

Үндэсний хэв маяг, монголын үзэсгэлэнт хатдын дүр төрхтэй, хаанаас ч харсан танигдах торгон алчуур урладаг
Yalguun Accessories цагаан сарын гарын бэлгэнд зориулан цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Үндэсний өв соёл, ёс заншлыг өдөр тутмын хэрэглээнд шингээж, хойч үедээ үлдээх хүслээр жигүүрлэсэн аксесуарын анхдагч брэнд Yalguun Accessories 2017 оны нэгдүгээр сард анхны "Цагаан сар" нэртэй цуглуулгаа танилцуулснаас хойш 4 цуглуулгын 100 гаруй гайхалтай бүтээл бүхий торгон алчуур  худалдаанд гаргасан.

Коллекц бүртээ дахин давтагдахгүй бүтээлийг цөөн тоогоор худалдаанд гаргадаг тул тэд энэ цагаан сараар хэрэглэгчдийнхээ хамгийн их таашаагдсан, эрэлттэй байдаг загваруудаа дахин цөөн тоогоор худалдаалж эхэлж байгаа юм байна.

Хамгийн анх хэрэглэгчиддээ торгон алчуураар танигдсан тэд шинэ цуглуулга бүрдээ бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлж, сүүлийн цуглуулгадаа хантааз ба өмсгөл танилцуулсан.

Тэгвэл энэ удаад ирсэн зочдынхоо гарыг цайлгах чанартай, хэрэгцээтэй, хамгийн гол нь үндэсний хэв шинжийг шингээсэн атлаа орчин үеийн хэрэгцээг хангасан бэлгийг санал болгожээ.            

2017 оны турш дэлхийгээр ялгуунтай аялсан үзэсгэлэнт бүсгүйчүүд маань өнгөлөг алчуурыг загварчлан зүүж өөрийн өдөр тутмын хувцаслалтдаа үндэсний хэв маяг оруулан Монгол ахуй соёлоо сурталчлан гайхуулж байсан бол өнөөдрөөс илүү олон аксесуараар гоёх боломжтой болсон байна. Facebook хуудсаас нь илүү олон загварыг харах боломжтой.

Цагаан сарын гарын бэлгүүд өчигдрөөс бүх салбар дэлгүүрээр нь худалдаалагдаж эхэлсэн байна.

Yalguun Accessories

Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн эсрэг талд байрлах Star Mall 2-р давхар

Peace Мall 4-p давхар 

Улаанбаатар Их Дэлгүүр B1 давхар

Facebook: Yalguun accessories


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна