Д.Жавхлан, М.Амарболд нар 13 настай охиныг зочид буудалд хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулсан. Охины амь насыг хөнөөсний дараа архины гүн хордлогод орж нас барсан гэсэн мэдээлэл гарсан нь талийгаачийн ээж аав болон ар гэрийнхэн эрс эсэргүүцэж байсан юм. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг яагаад зочид буудалд оруулсан, охинд хүчээр архи цутгаж, зодож гэмтээж байхад яагаад тусламж хүргээгүй гэх мэт олон ээдрээтэй асуудал бий.
Тэгвэл энэ хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, хэргийг дахин үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна