• Эхлэл
  • БНСУ-д болох өвлийн олимпод БНАСАУ оролцоно

БНСУ-д болох өвлийн олимпод БНАСАУ оролцоно

2018/01/13

Өвлийн олимпийн 23 дахь их наадамд БНАСАУ оролцохоо мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 01 дүгээр сарын 09-ний өдөр Олон улсын олимпийн хорооноос БНАСАУ-ыг “Пёнчан - 2018” Өвлийн олимпийн наадамд оролцуулах зорилгоор улс орнуудын олимпийн наадамд оролцох хүсэлт хүлээн авах хугацааг сунгасан билээ.

БНСУ, БНАСАУ-ын төрийн дээд шатны уулзалтаар шийдэлд хүрч 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Пёнчан хотноо ирэх төлөвтэй байна.

Мөн уран гулгалт, гүйлтийн тэшүүр, цанын харайлт болон эмэгтэй хоккейн багт хоёр Солонгос тамирчдаа нэгдсэн байдлаар оролцуулахаар хэлэлцэж байна.
Хэлэлцээрийг ОУОХ, "Пёнчан - 2018" Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хороо болон хоёр Солонгосын төлөөлөгчид энэ нэгдүгээр сарын 20-нд Швейцар улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд шийдвэрлэх аж.

Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Фахад Аль-Сабах мэдэгдэхдээ "Пёнчан - 2018" Өвлийн олимпийн наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн БНАСАУ оролцох болсон нь спорт дэлхийг нэгтгэх хүчтэйг дахин нотоллоо хэмээгээд баг тамирчдад амжилт хүссэн байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна