• Эхлэл
  • Техникийн зориулалттай  шингэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Техникийн зориулалттай  шингэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

2018/01/15

Өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны 1 дүгээр сарын 11-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйлийг 10 хүн хувааж уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн эмнэлэгт эмчлэгдэж байгаагаас 1 хүний биеийн байдал маш хүнд байна.

Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг  ЭМЯ-аас анхааруулж байна.

Архины асуудлаас болж ганц энэ удаа ч бус өнгөрсөн оны яг мөн үед нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон таван хүн нас барж байсан. Талийгаачдын  архи уусан газраас  цэвэрлэгч шингэн "Гайхмаараа”-гийн сав олдсон нь үнэндээ тэд архинд хордоогүй байх магадлалтай гэсэн дүгнэлт тухайн үед гарч байсан.

 Мөн 2016 онд  Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 26-43 насны 21 хүн үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарч байсан.

Иргэдийн хордсон гэх шингэнийг залуус архи хэмээн андуурч уусан байдаг бөгөөд шинжилгээгээр тэр нь метилийн спирт гэж тогтоогдсон. Түүгээр ч зогсохгүй тухайн үед метилийн спиртийг хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй борлуулсан байна хэмээн түүнийг олон нийтээрээ буруутгаж байсан нь саяхан. 

Д. Цолмон

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна