• Эхлэл
  • Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзана

Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзана

2018/01/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, чөлөөтэй ярилцсан юм.

Харин Төрийн тэргүүний уулзалт:

 2018 оны нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

11.00 цагаас МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй

15.00 цагаас Улаанбаатар паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзана.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт:

11.00 цагаас СТӨ-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй

15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана.

Эх сурвалж: PRESIDENT.MN

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна