Монголын экспортын бүтээгдэхүүний гаргадаг гол боомтын нэг болох Ганцмодны боомтыг Хятадын талаас хааж Оюутолгой, Тавантолгой компаниуд ч бүтээгдэхүүний гаргаж чадахгүй байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 18,00 цагийн байдлаар БНХАУ ӨМӨЗО-ны Ганцмод боомтын замыг нээсэн гэсэн мэдээлэл байна.
БНХАУ-ын Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд Монгол Улсын Засгийн газарт шаардлага тавьж улмаар нааш нэвтрэх замыг хаагаад байсан бөгөөд тэд доорх шаардлагыг тавьж байсан юм.
- Уртын урт тээврийг хуучнаар явуулах
- Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
- Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
- Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байгаа юм.
Тэдний шаардлагын талаар манай холбогдох албаныхан хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ одоогоор эдгээр шаардлагуудыг биелүүлэх болсон эсэх, ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл байхгүй байна. Ямартаа ч ОюуТолгой зэсийн баяжмалаа, Эрдэнэс Тавантолгой нүүрсээ гаргаад эхэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна